Address

Холбоо барих

Утас: +976-94005001

И-мэйл: battuya@chinggislaw.com

Ж.Баттуяа

Удирдах Партнер

Ж.Баттуяа нь хуулийн салбарт 20+ жил ажилласан. Тэрээр Монголын Хуульчдын Холбоо болон Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч бөгөөд Монгол Улсын бүх шатны шүүх, арбитрт үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөх эрхтэй. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон Австрали улсын Шинэ Английн их сургуулийг төгссөн. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Тэрээр МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг  хэл шинжлэл, Их Британи судлалын чиглэлээр төгссөн байна.

Ж.Баттуяа нь Монгол Улсын Засгийн газар болон дэлхийн уул уурхайн 2 дах том компани болох Рио Тинтогийн өмчлөлийн Оюу Толгой ХХК-д олон жил ажилласан бөгөөд тус компанийн Хуулийн хэлтсийн ахлах менежээр 10 жил ажилласан байна. Ж.Баттуяа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, НҮБ-ын Хүүхдийн сан, Хууль зүйн сургалт, судалгааны үндэсний хүрээлэнд ажиллаж байсан туршлагатай.

Монгол, Англи, Орос хэлтэй.