Дотоод мэдээлэл ашиглаж арилжаа хийх гэж юу вэ?

  • 2023-08-15
  • 193

ДОТООД МЭДЭЭЛЭЛ АШИГЛАЖ АРИЛЖАА ХИЙХ / Insider trading гэж юу вэ?

Дотоод мэдээлэл” гэж санхүүгийн зах зээлд арилжих санхүүгийн бүтээгдхүүний үнэ,  түүнийг худалдах, худалдан авах шийдвэрт нөлөөлөх, нийтэд хүрээгүй мэдээллийг (price sensitive information) хэлнэ.

Дотоод мэдээлэл ашиглахыг хориглодог шалтгаан:

  • Мэдээлэлгүй хөрөнгө оруулагчдыг хамгаалах
  • Санхүүгийн зах зээлд итгэх итгэлийг хадгалах

Санхүүгийн бүтээгдэхүүн (Financial products) гэж:  

  • Үнэт цаас (хувьцаа, бонд, опцион гэх мэт)
  • Үүсмэл санхүүгийн хэрэгсэл (Derivatives) – бараа, түүхий эд, хөрөнгийн үнэд суурилсан, эрсдэл удирдах зориулалттай санхүүгийн бүтээгдхүүн
  • Өрийн хэрэгсэл (Debentures)
  • Тэтгэврийн бүтээгдэхүүн (Superannuation products) зэргийг ойлгодог.

Дотоод мэдээлэл эзэмшигч нь хувь хүн, компани байж болно.

Дараах хүмүүс дотоод мэдээллийг ашиглах боломж илүүтэй:  

  • Компанийн удирдах албан тушаалтнууд, ТУЗ-ын гишүүд
  • Хөрөнгө оруулагчид
  • Хөрөнгө оруулалтын зөвлөх, Бизнесийн зөвлөх
  • Банкны ажилтан, Брокерууд
  • Хууль тогтоогчид
  • Хууль хэрэгжүүлэх, Захиргааны байгууллагын албан тушаалтан
  • Зах зээлд шинээр гаргах бүтээгдэхүүнд зөвшөөрөл олгодог байгууллагын ажилтан

Дотоод мэдээлэл ашиглахыг ямар хуулиар зохицуулдаг вэ?

  • Компани, корпорацийн тухай хууль (жишээ нь Австралид)
  • Үнэт цаасны арилжааны хууль
  • Төрийн албаны тухай хууль
  • Хууль тогтоох байгууллагын мэдээллийг хувийн зорилгод ашиглахыг хориглох хууль
  • Эрүүгийн хууль (жишээ нь Монголд)

Хуулиар ямар үйлдлийг хориглодог вэ?

  • Дотоод мэдээлэлтэй хүн дотоод мэдээлэлд үндэслэж санхүүгийн бүтээгдэхүүн худалдаж авах, худалдах, энэ зорилгоор хүсэлт гаргах, гэрээ байгуулах
  • Өөр хүн/бусдаар дээрх үйлдлийг үйлдүүлэх
  • Дотоод мэдээллийг бусдад дамжуулах

 Дотоод мэдээлэл ашиглаж зах зээлд арилжаа хийсэн кэйсийн зарим жишээ:

  • Статистикийн төв байгууллагын ажилтан хөдөлмөр эрхлэлтийн тоо мэдээг нийтэд зарлахаас өмнө найздаа дамжуулж өндөр ашигтай валютын арилжаа хийгдсэн;
  • Хөрөнгө оруулагч хавдарын эмийг эрх бүхий байгууллага батлаагүй талаарх мэдээлэл нийтэд хүрэхээс өмнө брокероосоо авсан хувьцаа борлуулалтын мэдээлэлд үндэслэж эмийн компани дах хувьцаагаа худалдсан;
  • Хайгуулын компанийн өрөмдлөгийн тайлан мэдээг нийтэд хүрэхээс өмнө эрдсийн олдворын талаар харилцагчдаа мэдээлсэн;
  • Хөрөнгө оруулалтын банкны ажилтан 2 компани нийлж буй мэдээллийг бусдад дамжуулсан;
  • Компанийн санхүүгийн захирал компанийнхаа санхүүгийн хүндрэлийг нууцалж, (жишээ нь Австралид)нийтэд өөрөөр мэдээлж байгаад хувьцаагаа зах зээлд борлуулсан.

Дотоод мэдээлэл ашигласан гэж үзэхгүй, хариуцлагаас чөлөөлөх нөхцөл бий:

  • Дотоод мэдээлэлтэй хүнд мэдээлэл дамжуулах
  • Chinese wall хэмээх комплаинсийн арга хэмжээ авсан байх, үүнд
    • Гүйлгээ хийх шийдвэрийг дотоод мэдээлэлтэй хүн гаргаагүй
    • Дотоод мэдээлэлтэй хүн (Insider) арилжигч руу (Trader) мэдээлэл дамжуулахыг хаасан арга хэмжээ авсан; мэдээллийг дээрх байдлаар дамжуулаагүй байх
  • Андеррайтер гэрээний дагуу санхүүгийн бүтээгдэхүүн олж авах, хүсэлт гаргах
  • Хуулийн шаардлага хангаж санхүүгийн бүтээгдэхүүн олж авах
  • Төрийн байгууллагын шаардсанаар мэдээлэл өгөх, дамжуулах
  • Дотоод мэдээлэлтэй харилцагчийн заавраар хийсэн санхүүгийн үйлчилгээний ажилтны үйлдэл (Австралийн Корпорацийн хуулийн 1043B-1043J заалт)

 Ямар шийтгэл хүлээлгэдэг вэ?

  • Иргэний торгууль: (Хувь хүний хувьд $450,000; Компанийн хувьд $1,000,000)
  • Эрүүгийн торгууль: (11.1 сая доллар, Олсон ашиг, зайлсхийсэн алдагдлыг 3 дахин нугалж торгох, Жилийн борлуулалтын 10%-иар торгохын аль их нь)
  • Захиргааны шийтгэл (тодорхой ажил, албан тушаал, үйл ажиллагаа эрхлэхийг хориглох)
  • Нөхөн төлбөр төлүүлэх
  • Хорих ял (хэдэн сараас хэдэн жил хүртэл, дээд тал нь 15 жил)