Дэлхийн хөгжлийн хандлагаас бүү хоцроорой

  • 2021-09-20
  • 715

-Олон улсын хэмжээний илтгэгчид нэг дор цуглана-

“PMI Mongolia Chapter” олон улсын байгууллагаас жил бүр зохион байгуулдаг олон улсын төслийн удирдлагын бага хурлыг энэ жил “ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЬЕ” сэдвээр энэ сарын 24-ний өдөр онлайнаар зохион байгуулах гэж байна. “Ногоон сэргэлт ба Эрсдэлийн менежмент”, “Ажайл буюу хурдацтай дасан зохицох арга зүй”, “Тогтвортой хөгжил” хэмээх гурван үндсэн салбар хуралдаан бүхий энэ жилийн бага хурал урьд жилүүдийнхээс маш онцлог болж өнгөрөхийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

<iframe width=”560″ height=”315″ src=”https://www.youtube.com/embed/wsZaEFomcLU” title=”YouTube video player” frameborder=”0″ allow=”accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture” allowfullscreen></iframe>

Олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн, чансаатай илтгэгчид энэ жил төслийн удирдлага болон дэлхий дахинд анхаарал татаж буй хөгжлийн асуудлыг хэлэлцэхээр зэхэж буй нь “Төслийн эдийн засгийг хөгжүүлье” олон улсын хуралдааны гол онцлогуудын нэг. Тухайлбал, олон улсын PMI институтийн Ази, Номхон далайн бүсийн захирал, Глобал Констракшнын тэргүүн Бен Брин энэхүү арга хэмжээнд ач холбогдол өгч, онцлох илтгэгчээр оролцох юм. Сингапурын Marina Bay Sands, Suntec Convention Center зэрэг бидний мэдэх алдартай бүтээн байгуулалтуудыг удирдан ажилласан туршлагатай Бен Бриний төслийн удирдлагын арга зүй Монголын лидерүүдэд сонирхолтой байна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэрчлэн өдгөө хүн бүрийн анхаарлыг татаж буй Оюутолгой төслийн менежментийг удирдаж буй үндэстэн дамнасан “Rio Tinto” группийн Зэсийн группийн захирал ноён Б.Болд мөн энэхүү хуралд онцлох илтгэгчээр оролцохоор байгаа юм. Зөвхөн Оюутолгой төдийгүй мега төслүүдийг хэрэгжүүлэх үе шатууд, тэдгээрт тулгарч болзошгүй эрсдэл, түүнийг шийдвэрлэх арга зам зэрэг сонирхолтой сэдвийн хүрээнд тэрбээр илтгэл тавихаар зэхжээ.