Хөдлөх хөрөнгө болон биет бус хөрөнгийн барьцаа

  • 2023-09-29
  • 201
 

 ЮУ БАРЬЦААЛЖ БОЛОХ ВЭ?

Бусдын өмчлөлд шилжүүлж болох [бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох]

  • Хөдлөх эд хөрөнгө
  • Бүх төрлийн хувьцаа
  • Үнэт цаас

 

  • [Шаардах эрх]

 

  • Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл
  • Бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар
  • Бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө

 

*[Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол] барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлого барьцааны зүйл байна

*[Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол] барьцааны зүйлийн үр шим барьцааны зүйл байна.


 

-Бичгээр байгуулаагүй барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна.

-Барьцааны гэрээнд заасан бол [барьцааны зүйл, түүний тоо хэмжээ өөрчлөгдөж болно].

 

БАРЬЦААНЫ ЭРХЭЭ ХЭРХЭН БАТАЛГААЖУУЛАХ ВЭ?

 

  • Барьцааны гэрээнд барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхээр заасан бол барьцааны зүйлийг [барьцаалагчийн эзэмшилд шилжүүлснээр барьцаа баталгаажна.]

 

  • Барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу [барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна.]

 

  • Хуульд зааснаар үүссэн барьцаа нь барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажна.

 

Баталгаажсан барьцааны эрхийг бусдад шилжүүлсэн нь барьцааны баталгаажилтыг дуусгавар болгох, тухайн барьцааны эрхийн дарааллыг өөрчлөх үндэслэл болохгүй.

 

 БАРЬЦААНЫ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДЭС ДАРААЛАЛ

 

  • Энэ хуульд өөрөөр заагаагүй бол [нэг барьцааны зүйлээс] үүргийн гүйцэтгэлээ тэргүүн ээлжид хангуулах хэд хэдэн барьцаалагчийн эрхийн дарааллыг барьцаа баталгаажсан цаг хугацааны дарааллаар тодорхойлно.

 

  • [Баталгаажсан барьцаа нь] баталгаажаагүй барьцаанаас барьцааны эрх нь хэзээ үүссэнээс үл хамааран [давуу эрхтэй байна].

 

  • Баталгаажаагүй хэд хэдэн барьцааны хувьд барьцаалагчдын эрхийн дарааллыг тогтоохдоо барьцааны эрх үүссэн дарааллыг баримтлана.

  

(2015 ОНЫ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛИАС)