Аж ахуй нэгжийн орлогын албан татвар

  • 2021-09-10
  • 413

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч гэж тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж байна.

Хуулийн зохицуулалт

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч гэж тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж байна гэж заасны дагуу уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар дараах аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулна:

  • Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар;
  • удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж, тэдгээрийн төлөөний газар;

Албан татвар ногдох орлого

  • Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж болон удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод
  • төлөөний газраараа дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, мөн бусад хэлбэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж. тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдоно.